Европт хүмүүс 50 нас хүрээд тэтгэвэрт гарсныхаа дараа амрах шинэ газраа хайж эхэлдэг байна. Энэ нь мэдээж ая тухтай бөгөөд боломжийн үнэтэй байх хэрэгтэй. Тиймээс “The Telegraph” сэтгүүл тэтгэвэрт гарсныхаа дараа амьдрахад тохиромжтой орон сууцны үнэ 100 мянган фунтээс ихгүй байдаг улсуудыг санал болгосон байна.
АЛБАНИ: Дэлхийн хамгийн тайван газрын нэг. Чийглэг, зөөлөн уур амьсгалтай бө гөөд далайн эрэг, уулс, ой модтойгоо ойрхон. Энд та 25000 фунтээр шинэхэн, тухлаг сууц авч болно. Амьдрах өртөг боломжийн бөгөөд Албанийн тэнгист ойр хон Тирана хот амьдрахад хамгийн то хиромжтой нь.
ИТАЛИ (ПУГЛИА ХОТ): Ита лийн өмнөд хэсэгт байрлах энэ хот тэтгэвэрт гарсан “адал явдал хайгч”- дад тохиромжтой. Итали үндэсний ёс заншлыг хамгийн ихээр хадгалж үлдсэн гэгддэг тус хотод 80000 фунтээр тансаг сууц авч хүрнэ.
ТАЙЛАНД (ПАТТАЙЯА) :Хямдхан, бас романтик хот гэгддэг. Танд 26300 фунт байвал уг хотын хамгийн тансаг зэрэглэлийн сууцыг өөрийн болгож болно. Орчин үеийн гайхалтай барилгуудаар дүүрэн энэ хотод жилдээ зургаан сая хүн зочилдог. Бүү санаа зов, тэдний ихэнх нь тайван амрахыг хүссэн өндөр настнууд байдаг.
Т.Жигүүр