Норвегийн нийслэл Осло болон Утоя аралд өнгөрсөн баасан гаригт болсон халдлагын үеэр нийт 92 хүн нас барсан байна. Тус улсын Ерөнхий сайд Йенс Столтенбергийн захиргааны байрны дэргэд дэлбэрэлт болжээ. Долоон хүний амийг авч одсон дэлбэрэлт болсноос нэг цагийн дараа Утоя аралд орших залуусын лагерь руу цагдаагийн хувцастай этгээд дайран орж хүмүүс рүү гал нээсэн байна. Цагдаагийн ажилтнуудын таамаглаж буйгаар захир гаа ны байрны дэргэд байсан машинд бөмбөг байрлуулсан байх магадлалтай аж. Дэл бэрэлтийн үеэр захиргааны байр, түүнээс холгүй орших Газрын тосны үйлдвэрлэлийн яамны байр, мөн зэргэлдээ орших “Verdens Gang” сонины редакцын цонхнууд хагарч, дотор нь байсан эд хогшил эвдэрч хэмхэрчээ. Халдлагын үеэр олон хүн хохироогүй нь энэ үеэр албан газрын ажилтнууд амралтаа авсан байсантай холбоотой гэнэ. Амь үрэгдсэн хүмүүсийн дотор Засгийн газрын ажилтнууд байсан, түүнээс гадна 15 хүн бэртэж гэмтсэн хэмээн энэ сарын 23- нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Йенс Столтенберг мэдэгдэв. Болсон явдлыг цагдаа нар алан хядах ажиллагаа хэмээн үзэж буй.
ДАРААГИЙН БАЙ УТОЯ АРАЛ БОЛОВ
Ослод халдлага болсноос нэг цагийн дараа Тирифьорд нуурын дунд орших Утоя аралд бас нэгэн эмгэнэлт явдал боллоо. Тус аралд байрладаг залуусын лагерьт амарч байсан хүмүүс рүү цагдаагийн хувцастай нэгэн этгээд дайрч, гал нээжээ. Гэрчүүдийн ярьснаар гэмт этгээд арал руу салаар явж очсон гэнэ. Энэ үеэр амрагчид оройн хоолоо идэхээр цуглаж, Ослод болсон явдлын талаар ярилцаж байжээ. Болсон явдалд цочирдсон өсвөр насныхан амь гарахын тулд амралтын байрны цонхоор ус руу үсэрцгээсэн байна. Халдлагын үеэр нас барсан 84 хүний зарим нь нууранд живж амиа алдсан байжээ. “Verdens Gang” сонинд мэдээлснээр гэмт этгээд гар буу, винтовоор зэвсэглэсэн байсан гэнэ. Арал дээр байсан машинаас мөн тэсрэх бөмбөг олсон бөгөөд энэ нь гэмт этгээдийнх байсан гэж хууль сахиулагчид үзэж буй.
АНДЕРС БЕРИНГ БРЕЙВИК ГЭЖ ХЭН БЭ?
Халдлагын дараа цагдаагийнхан 32 настай Андерс Беринг Брейвик гэгчийг сэжигтнээр татаж байцаасан байна. Тэрбээр хэт барууны үзлийг дэмждэг, фэйсбүүк дэх өөрийн хуудсандаа лалын шашинтнуудыг эсэргүүцсэн мэдэгдэл хийдэг нэгэн аж. Хурд хэтрүүлэн торгуулж байсныг эс тооцвол тэрбээр өмнө нь хууль зөрчиж байгаагүй, хотоос зайдуу орших нэгэн фермд амьдардаг хүн байсан гэнэ. Халдлага болсны дараа цагдаагийнхан түүний гэрийг нэгжиж гар аргаар тэсрэх бөмбөг хийхэд зориулагдсан байж болзошгүй жижигхэн лаборатори илрүүлсэн байна. Мөрдөн байцаалтын үед Андерс Беринг Брейвик Осло болон Утоя аралд халдлага зохион байгуулснаа хүлээн зөвшөөрсөн тухай АР мэдээлэв. Түүний өмгөөлөгч Гейр Липпештад “Түүний хийсэн зүйл аймшигтай, гэх дээ энэ нь гарцаагүй болох ёстой байсан” хэмээжээ. Гэмт этгээд ийм хэрэг үйлдсэн шалтгааны талаар шүүх хурлын үеэр илүү дэлгэрэнгүй мэдээлнэ гэж өмгөөлөгч онцолсон байна. Үүний зэрэгцээ халдлага болохын өмнөхөн Андерс Беринг Брейвик Европт хүчээ авч буй мультикультурализмтай тэмцэхийг уриалсан 12 минутын бичлэгийг “You- Tube” цахим хуудсанд тавьсан байжээ. Тэрбээр Европ тивд лалын шашныг дэмжигчид олширч байгааг шүүүмжлээд, үүнтэй тэмцэхийн тулд дундад зууны Христийн шашинтнууд шиг байх ёстой гэсэн байна. Мультикультурализмтай тэмцэхийн тулд эхлээд марксист үзлийг үгүй хийх ёстой гэж Андерс онцолжээ. Халдлагад өртөж амь үрэгдсэн х ү м ү ү с и й н дий лэнх нь Н о р в е г и й н А ж и л ч н ы намын гишүүн, с о ц и а л - а р д ч и л с а н үзлийг дэмжигч залуус байсан аж. Гэмт э т г э э д бусадтай хамтарч э н э хэргийг үйлдсэн б а й ж магадгүй г э х таамаглал газар авч байна. Учир нь Андерс захиргааны байрны дэргэд бөмбөг дэлбэлснээс цагийн дараа Утояд халдлага болсон. Харин Ослогоос Утоя хүрэхэд хамгийн хурднаар бодоход хоёр цаг шаардлагатай гэнэ. Тэгэхээр Андерс хоёр халдлагыг ганцаараа үйлдэх боломжгүй аж.
ДЭЛХИЙН II ДАЙНААС ХОЙШ ТОХИОЛДСОН ХАМ ГИЙН ТОМ ЭМГЭНЭЛ
Скандинавын бусад орны адилаар дэлхийн хамгийн тайван улсад тооцогддог Норвегид энэ сарын 22-нд болсон эл халдлага Баруун Европт сүүлийн зургаан жилд болсон хамгийн том эмгэнэлт явдал хэмээн гадаадын хэвлэлүүд онцолжээ. “Ойлгоход ч бэрх ийм эмгэнэл Дэлхийн II дайнаас хойш Норвегид тохиолдож байсангүй” хэмээн тус улсын Ерөнхий сайд Йенс Столтенберг онцолжээ. Түүнчлэн тайван, хүлээцтэй байхыг тэрбээр ард түмэндээ уриалсан байна. Болсон хэрэг явдалтай холбогдуулан Гардемуэн нисэх онгоцны буудал, төмөр замын вокзалууд болон Ослогийн томоохон үйлчилгээний төвүүдийн харуул хамгаалалтыг чангатгав. Дашрамд хэлэхэд, Лалын хэт даврагч үзэлтнүүд, “АльКаида” болон бусад алан хядах бүлэглэл НАТО-гийн гишүүн орон Норвегид халдлага зохион байгуулна хэмээн удаа дараа мэдэгдэж байсан билээ. Энэ явдал болохоос хэд хоногийн өмнө тус улсын Тагнуулын албаныхан болзошгүй халдлагын талаар анхааруулж байсан аж. Үүний зэрэгцээ болсон явдлын дараа бусад улс орон Норвегийн эрх баригчдад эмгэнэл илэр хийлж, шаардлагатай бол тусламж үзүүлэхээ мэдэгдэв.