Эмэгтэй хүнд баймгүй зоримог зантай энэ бүсгүйн амьдралын сүүлчийн мөч үүлэн дунд, тэнгэрт үлдсэн юм. 40 нас хүрэхээсээ 23 өдрийн өмнө тэнгэрт халихдаа Амелиа Эрхартын насан туршийн хүсэл нь биелж, тэрбээр нисэж явсан. “... Хойд зүг рүү чиглэж байна... Онгоц... Манан...” Энэ бол түүний сүүлчийн үг. Магадгүй цөхрөнгүй хашгираан.
Дэлхийг тойрон аялахаар шийдсэн Амелиа Эрхартын жолоодож явсан онгоц 1937 оны долдугаар сарын 2-нд Номхон далайд унажээ. Түүний үхэлд хүмүүс итгэхийг хүссэнгүй.
Итгэх, хүлээн зөвшөөрөхийг хүсээгүйдээ ч тэд “Япончуудадолзлогдсон”, “Амьдралыг шинээр эхлэхийн тулд өөр нэрээр амьдарч айна” гэхчилэн цуурхал дэгдээв. Өмнө нь зөвхөн эрчүүдийн л “ажил” мэтээртөсөөлөгддөг байсан төмөр хөлөг жолоодож, консерватив нийгэмд эмэгтэйчүүдийн эрх чөлөө, тусгаар үзэл болох феминизмийг сурталчилсан Амелиа бүр багаасаа л бусдаас өөр нэгэн байжээ.
1897 онд АНУ-ын Канзас мужийн бөглүү сууринд төрсөн бяцхан Амелиа эршүүд зантай байсан гэдэг. Бүр долоон настайдаа өвөөтэйгээ хамт бай буудаж, загасанд явж, чаргаар гулгадаг байжээ. Ягаан даа шинз, хүүхэлдэй түүний сонирхлыг татсангүй. Дунд сургуульдаа ч тэр охидтой бус хөвгүүдтэй найзалдаг байв. Эцэг эхийнхээ хамт Айовт нүүж ирсэн даруйдаа тэрбээр үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрүүлэхээ мэдэрсэн гэдэг.
Тэгэхэд Амелиа 10 настай байжээ. Нисгэгчийнхтэй төстэй малгай 15 ентээр худалдаж авчихаад тэр ухаангүй баярлажээ.Эвдэрхий онгоцны сэг харсан тэр өдөр зэвэнд идэгдсэн “төмрийн хэсэг”-ийг ойрон
удаан алхаж, бяцхан гараараа илэхдээ тэрбээр загвар өмсөгч,жүжигчин, эсвэл ээжийнхээ хүссэнээр эмч байх тавилан түүнд заяагаагүйг мэдэрчээ. Хожмоо Колумбын их сургуулийн Анагаах ухааны факультетийн оюутан болсон хойноо таван доллар төлөөд онгоцоор нисэж үзэв. Алдартай эмч болсон ч нисэхгүй л бол аз жаргалтай байж чадахгүйгээ ухаарсан Амелиа их сургуулиас гарлаа. Үүлэн дундаас, тэнгэрээс энэ амьдрал хэрхэн харагддагийг мэдрэхийн тулд.
САЙН БАЙНА УУ, ТЭНГЭР МИНЬ
Оюутан байхаас татгалзсан тэр жолооч болов. Хүнд даацын машин жолоодож, хотоос хот дамжин амьдрахдаа Амелиа өөрийн гэсэн онгоцтой болох орь ганцхан хүслээр жигүүрлэж байсан юм. Амелиагийн багш, зааварлагч Кора Киннер “Тэр нислэгийн талбайд торгон алчуур намируулсаар хүрч ирсэн” гэж дурсамждаа бичжээ. Тэнгэрт дүүлэх хүсэлтэй эмэгтэй ганцаархнаа биш гэдгээ тэрбээр мэдсэнийхээ дараа Амелиа жаахан гуниглажээ.
Гэвч зөв өрсөлдөөн хүнийг хөгжүүлдэг гэдгийг тэр мэднэ. Толгойноосоо хөл хүртлээ тосонд хутгалдчихсан атлаа жаргалтай инээмсэглэж зогсох тэрбээр нисэж байхдаа юунаас ч айдаггүй. Онгоц жолоодож дөнгөж сураад л өндөр хүчдэлийн хоёр шугамын дундуур дүүлэхийг зөвшөөрөөч гэж багшаасаа гуйсан гээч. Анх удаа осол гаргахдаа ч тэр хэнэггүй загнаж байж. Хөөрч эхлээд л түүний онгоц мод мөргөчихжээ.
Амелиаг үхчихлээ гэж бодсон хүмүүс гүйлдсээр очиход тэрбээр нүүрэндээ энгэсэг түрхэж зогссон аж. “Сэтг үүлчид ирээд шалгааж өгнө. Би сайхан харагдах эрхтэй биз дээ” гээд тэр инээмсэглэжээ. Тэрбээр цэнхэр тэнгэрийн хаа нэг тээ отож буй аюулыг сөрөн, хүссэндээ хүрэхийг л чармайдаг ганган, эрхэмсэг бүсгүй байлаа. 1923 оны тавдугаар сарын 16-нд тэрбээр нисгэгчийн сургууль төгсөж, зөвшөөрлөө гардан авчээ. Энэ өдөр тэрбээр “Сайн байна уу, тэнгэр минь!” гэж тэмдэглэлдээ бичжээ.
АТЛАНТЫН ДАЛАЙ ДЭЭГҮҮР
Атлантын далай дээгүүр хөндлөн ниссэн анхны нисгэгч эмэгтэй бол Амелиа Эрхарт байлаа. 1927 онд Чар льз Линдберг Атлантын далай дээ гүүр нисэж байжээ. Нис гэгчдийн алдар гавьяа, тэдний амьдралын тухай ном бичдэг ноён Путнамд эрэлхэг зоригтой, домогт бүсгүйн дүр хэрэгтэй байлаа. Үндэсний баа тар, үлгэр дуурайл, хүмүүсийн дунд амьдарч буй баатрын тухай тэр бичихийг хүссэн юм. Канадын Ньюфаундлэндээс нисэж нэг хоногийн дотор да лайг туулан Уэльст газардсан гурван нисгэгчийн нэг нь Амелиа байлаа.
Энэ мөчөөс эхлэн тайрмал үстэй, өргөн өмдөөр гоёсон энэ бүсгүй эмэгтэйчүүд эрчүүдээс юугаар ч дутахгүй, тэр бүү хэл зарим талаараа илүү хэмээн ухуулах болов. Тэр одоо нэр алдартай болсон байлаа. “Онгоцонд суугаад зүгээр л нисэхийг хэн ч чадна. Тэр хөлгийг жолоодоогүй шүү дээ. Атлантын далай дээгүүр нисэж буй онгоцонд гахай ч суугаад явж чадна” гэж зарим нь түүнийг шүүмжилж байлаа. Амелиад энэ бүхэн хамаагүй байв. Тэр өөртөө итгэлтэй, юуны тулд, яах гэж амьдарч буйгаа мэддэг нэгэн байлаа. Магадгүй тэрбээр хамгийн мундаг нисгэгч биш ч байсан байж болох юм. Бүр хэн нэгний зохиож, олонд үнэмшүүлсэн дүр ч байж болох. Гэхдээ тэр байх ёстой газраа, хийх ёстой зүйлээ л хийж байна гэдэгтээ бат итгэдэг байсан гэдэг.
ДУНДАД ЗУУНЫХ ШИГ АМЛАЛТ ХЭРЭГГҮЙ
Амелиа Эрхарт хоёр метр шахам өндөр нуруутай, хээнцэр, өөртөө итгэлтэй бүсгүй байв. Түүнийг нэр алдарт хүргэсэн, хожмоо нөхөр нь болсон Жорж Путнам харин бүсгүйчүүдийн хараа булаах эр биш байв. (Ямар боловч хүмүүс тэгж хүлээж авсан юм). Нисгэгч бүсгүй Жор жийн гэрлэх хүсэлтийг хүлээж авахынхаа өмнө ганцаараа байж, удаан боджээ. “Дундад зууны эрчүүд эхнэртээ амладаг байсан шиг зүйлийг би чамаас хүсэхгүй. Надад үнэнч байхыг ч шаардахгүй. Чи ч надаас тийм зүйл бүү хүс” гэж тулгав. Нэг жилийн дараа гэхэд аз жаргалтай байж чадахгүй бол нөхрөө орхино гэдгээ ч тэр хэлж. Жорж үүнийг нь зөвшөөрчээ. Магадг үй, нийтэд хүлээн зөвшөөрөгдс өн бүхэн Амелиагийн дургүйцлийг төрүүлдэг байсан уу, эсвэл зүгээр л тэр хэнээс ч хамааралгүй, эрх чөлөөтэй байхыг хүссэн үү. Гэхдээ онгоц, нислэг, тэнгэрээс өөр хэн ч, юу ч түүний амьдралд тийм их орон зай эзлэхгүй гэдгийг нөхөр нь мэдэрдэг байжээ. Жорж Путнам Амелиагийн олсон мөнгийг ухаалгаар зарцуулж, өсгөн, хэрэгтэй зүйлд хөрөнгө оруулдаг байв. Хааяа мах шарж, дарс задлан үдшийг “романтик” өнгөрүүлнэ. Нэг үгээр хэлбэл тэр сайн эр нөхөр.
СҮҮЛЧИЙН НИСЛЭГ
Америкчууд баатраасаа нэг зүйлийг хүсэж байлаа. Түүнийг ган цаараа Атлантын далай дээгүүр нисэхийг. Баатар бол баатар гэдгээ нотлохыг. Нэрд гарсан цагаасаа эхлэн тэрбээр шаргуу хичээллэжээ. Өдөр бүрийн цаг бүрийг тэр нислэгийн талбай, онгоцны засварын байранд өнгөрүүлэхийг хичээж байлаа. ...Умард Ирландын нэгэн фирмд үхэр малыг нь үргээн сүр дуулиантай газардахдаа Амелиа хагас ухаантай байв.
“Та хаанаас ниссэн юм бэ” гэхэд нь “Америкаас” гэж хариулаад нүдээ аньсан гэдэг. Уг нь тэрбээр Ньюфаундлэндээс нисээд Парист буухаар төлөвлөсөн юм. Гэхдээ л Атлантын далайг туулаад Европт газарджээ. Салхины чиглэл өөрчлөгдсөн, манан татсан, шатахуун дууссан, онгоцны хөдөлгүүрт гэмтэл гарсан зэрэг аюулыг эс тоон баатар гэдгээ тэр нотолж чадсан юм. Алдар нэр гэдэг нэг утгаараа дөнгө.
Хүмүүсийн хайрыг татах гэдэг нэг хормын хэрэг байхад түүнийг дааж, хүссэн бүхнийг биелүүлнэ гэдэг нэгэн насны зүйл байлаа. Хайрласныхаа хариуд итгэлийг нь даагаасай гэж Амелиагаас ард түмэн хүсэж байлаа. Алдар нэрийг дааж чадах хүн гэдгээ батлахын тулд тэрбээр дэлхийг тойрон ниснэ гэж мэдэгдсэн. “Тэр галзуурчээ”, “Амелиа нислэгт “донтчихож”” хэмээн гудамжны мухарт зарагддаг хямдхан хэвлэлүүдэд бичиж байсан ч тэр зориглосон. (Сонинуудын нийтлэлд үнэний хувь байсан гэдэгтэй олон хүн санал нийлсэн аж).
“Би онгоцон дотроо үхэхийг хүсэж байна. Хурдан шүү дээ”. Долоон удаа осолд ороод амьд үлдсэн энэ бүсгүйг юу ч зогсоохооргүй байлаа. Тэр дээд амжилт тогтоохыг хүссэн юм. “Lockheed Electra” онгоц тэр үеийн хамгийн шинэлэг бүхнээр тоноглогдсон найдвартай эд байсан аж. Гэвч Номхон далайн өмнөд хэсэгт осолдсон тэр онгоц Амелиагийн сүүлчийн мөрөөдлийг тээж одов. Гэхдээ баатар одоо домог болов.
Мөрөөдлөө биелүүлэхийн тулд юу ч туулахад бэлэн байсан тэр өдгөө АНУ-ын хамгийн нэр хүндтэй иргэдийн нэг. Түүний зургийн цомог, өдрийн тэмдэглэл, малгай, хувцас нь дуудлага худалдаагаар зарагдаад хэдийнэ дууссан. Харин агуу нисгэгчийн түүх ирээдүй рүүгээ тэмүүлж буй охид, хөвгүүдийн хувьд бахархал нь хэвээр.
Х.Одончимэг