Олон төрлийн бичиг цаас бүрдүүлж цаг заваа үрэлгүйгээр, ердөө таван минутын дотор цахимаар цалингийн зээл авах боломжийг ХААН Банк харилцагчдадаа олгож эхэллээ. Харилцагч танд илүү хялбар дөхөм хэрэглээ хүргэхээр бид Khan Bank аппликэйшнээр дамжуулан цалингийн зээлийг онлайнаар олгож эхэлсэн билээ. Тэгвэл одоо ХААН Банкны цахим хуудсаар, илүү шуурхай, хялбараар цалингийн зээлээ авах бас нэгэн сонголтыг санал болгож байна.
Тодруулбал, та www.khanbank.com цахим хуудасны “Цахим салбар” цэсээр орж, зааврын дагуу зээл авах боломжит дүнгээ тооцуулан хүсэлт илгээх бөгөөд банканд нэг удаа очиж зээлийн эрх гэрээ байгуулснаар зээл авах боломжтой болж байна. Зээлийн эрх нээх гэрээгээ байгуулсан харилцагчид хэзээ ч, хаанаас ч, ажил, амралтын өдөр харгалзахгүйгээр ердөө 5 минутын хугацаанд зээл авах юм.
Илүү хялбар, илүү шуурхай энэхүү үйлчилгээг ашигласнаар та сарын 1.2% - 1.3%, жилийн 14.4% - 15.6% хүүтэйтэйгээр 100,000 - 30,000,000 төгрөг хүртэлх хэмжээтэй зээлийг 30 хүртэлх сарын хугацаагаар авах боломжтой.
Зээлдэгчид тавигдах үндсэн шалгуурын хувьд:
- Нийгмийн даатгалын шимтгэлээр баталгаажсан цалингийн орлоготой байх ёстой бөгөөд банкнаас тавьж буй шалгуурыг хангах;
- Эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
- Үндсэн зээл хүсэгчийн тэтгэвэрт гарах наснаас өмнө зээл төлөгдөж дуусахуйц байх;
- Сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
- Монголбанкны зээлийн мэдээллийн санд зээлийн муу түүхгүй байх,
- Зээл хүсэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх юм.
Эрхэм харилцагч та www.khanbank.com цахим хуудсаар цалингийн зээл авах зааварчилгаатай ЭНД дарж танилцана уу.
Мөн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг Үйлчилгээний нэгдсэн төвийн 1800-1917 утсаар авна уу.