Кыргыз улсын өмнөд хэсэгт орших Баткен мужид газар 8 баллын хүчтэй хөдөлсөн тухай “РИА Новости” мэдээлэв. Тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх албаныхны мэдээлснээр Бат кенд 200 гаруй байшин барилга нурж, 15 хүн бэртэж гэмтжээ. Газар хөдлөлтийн голомт Советское суурингаас долоон км зайд байсан хэмээн мэргэжилтнүүд хэлсэн байна. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас уг мужийн хоёр цахилгаан станцад гэмтэл гарч 14 хот суурин цахилгаангүй болсон байна.