Нарны зай хураагуурууд нарнаас ирж буй туяаг эрчим хүч болгон хувиргадаг. Харин Сан Дьего дахь Калифорнийн их сургуулийнхны шинэ мэдээллээр нарны хавтанг ашиглан сэрүүн орчин бүрд үүлэх боломжтой болсон гэнэ. Тэдний судалснаар нарны хавтан байрлуулсан газарт хүйтэн агаар хуримтлагддаг байна. Тухайлбал, байшингийн дээвэр дээр нарны хавтан байрлуулахад байшинг дээврээсээ халахаас давхар хамгаалдаг аж. Хэрэв дээврээ нарны хавтангаар хучвал агааржуулагч ажиллуулахад төлдөг мөнгөө тав болон түүнээс илүү хувиар хэмнэх боломжтой юм байна.
Р.ЦЭЦЭГ