АНУ-ын нийт өр одоогийн өрийн дээд хэмжээ болох 14.294 тэрбум ам.доллараас өнгөрсөн тавдугаар сарын 17-нд хэтэрсэн байна. Ингэснээр тус улсын Сангийн сайд Тимоти Гайтнер гарч болох эдийн засгийн хор уршгаас сэргийлэхийн тулд өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэн тогтоох хэрэгтэйг Конгресст сануулсан. Хэрэв АНУ энэ оны наймдугаар сарын 2-ноос өмнө өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэн тогтоохгүй бол өрөө төлөх боломжгүй болж хүнд байдалд орох юм. Ардчилсан болон Бүгд найрамдах намын зургаан сенатчийн дэвшүүлсэн төсвийн алдагдлыг багасгаж, өрийн дээд хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөөг Ерөн хийлөгч Барак Обама сай шаан дэмжлээ. Ерөнхийл өгч Обама өчигдөр энэхүү төлөвлөгөөг Засгийн газраас явуулж байгаа төлөвлөгөөтэй уялдуулж байгааг онцлоод Сенат болон хоёр намаас төлөвлөгөөг цаг алдалгүй дэмжин хэрэгж үүлэхийг уриалжээ. Энэ төлөвлөгөө нь дараагийн 10 жилд төсвийн алдагдлыг 3.7 тэрбум ам.доллараар бууруулах аж.
Б.АМАР