Филиппиний Манила хотын борчуудын хороолол дахь айлуудын овоохойн орой дээр жижигхэн савтай ус харагдах болжээ. Харин энэ нь зүгээр нэг савтай ус биш, гэрэл юм. “A litre of light” буюу “Нэг литр гэрэл“ хэмээх энэ төс лийг санаачилсан Илак Диазын буянаар олон ядуу өрх гэрээ гэрэлтүүлж, цахилгааны мөнгөө хэмнэх аргатай болжээ. Одоогоор Манила хотын 10 мянган айлд “усан” гэрэл суурилуулчихаад байгаа гэнэ.
Энэ нь маш энгийн технологи бөгөөд гэрлийг “угсарч”, суурилуулахад ердөө ганц цаг хангалттай. Хуванцар савны хананд ховил бий бол гоод дотор нь нэг литр ус, дөрвөн цайны халбага хлорын шохой хийж уусгаад дээвэртээ гаргасан жижиг нүхээр өлгөх гэнэ.
Хэрэв хуванцар савны хананд ховил гаргахгүй бол ирж буй нарны гэрэл шууд шулуун тусна.
Харин ховил гаргаснаар эргэн тойрон 360 градуст 55-60 ваттын гэрлийг шууд дамжуулах юм. Нэг ийм “гэрлийг” арван сар хэрэглэх боломжтой бөгөөд ердийн чийдэнгээс байгалийн гэрэл илүү тод тусгалтай байгааг оршин суугчид ярьжээ.
Гэрэлт үүлэгч усанд хлорын шохой хольсноор замаг хуримтлагдахаас сэргийлж, цэвэр шүүлж байх гэнэ. Ийн байгалийн гэрэл ашигласнаар Манила хотын ядуу өрхүүд сарын цахилгааны төлбөрт өгдөг байсан 18 ам.доллараа хэмнэж эхэлжээ.