Дэвид, Викториа Бекхэм нар энэ сарын 10- нд мэндэлсэн охин Харпертаа өвөрмөц бэлэг барьжээ. Тэд Беверли Хиллсээс 48 км-ийн зайд орших найруулагч Стивен Спилбергийн байшинг хэдэн сарын хугацаанд түрээсэлж, хэсэгтээ тэнд тухлах болсон нь охиндоо барьж буй бэлэг гэнэ.
Холливудын хамгийн тансаг зэрэглэлийн байшинд тооцогддог тус байшин долоон унтлагын өрөө, усан сантай бөгөөд жүжигчин Дастин Хофман, Данни де Вито, Жэймс Бондын дүрээр алдаршсан Пирс Броснан нарын байрны зэргэлдээ байрладаг.
“Бид гурван хүү, охинтойгоо энд нүүж ирсэн. Миний мэдэх хамгийн сайхан элс энд л бий. Уур амьсгал нь ч бяцхан охинд маань сайнаар нөлөөлөх байх” хэмээн Бекхэм ярьжээ. Дэвид Бекхэм түрээсийн төлбөрт сар тутамд 100000 ам.долларыг Стивен Спилбергт төлөх аж.
Б.Индра