Гвиней улсын Ерөнхийлөгч Альфа Кондегийн амь насанд халдахыг завдсан гэж цэргийн 37 ажилтныг баривчилсан тухай АР агентлаг мэдээлэв. Тус улсын төв телевизийн мэдээлснээр баривчлагдсан хүмүүс цэргийн Хунтын тэргүүн асан Мусса Дадис Камарагийн хамтрагч бай сан аж. Гвиней улсыг 1984 оноос 2008 он хүртэл удирдсан Ерөнхийлөгч Лансана Контег нас барс ны дараа Мусса Дадис Камарагийн цэргүүд төрийн эргэлт хийж байсан билээ.
Гвинейн одоогийн ерөнхийлөгч Альфа Кондегийн гэр рүү энэ сарын 19-нд пуужингаар харваж, түүний хамгаалагчид руу үл таних этгээдүүд буудсан аж. Энэ үеэр хэд хэдэн хүн амь үрэгдсэн тухай мэдээлсэн бөгөөд Ерөнхийлөгч өөрөө эсэн мэнд үлджээ. Өнгөрсөн оны сүүлээр тус улсад анхны чөлөөт сонгууль болсон ч улс төрийн байдал тогтворгүй хэвээр байна. Энэ сонгууль будлиантай болсон, Альфа Конде сонгогчдын саналыг худалдаж авсан гэж үзэж буй хүмүүс удаа дараа үймээн дэгдээсэн юм.