Мексикийн Кортезийн тэнгисийн эрэгт нэг халим загасчдын торонд орооцолджээ. Хэд хоногийн турш хөдөлж чадахгүй байсан халимын амийг нутгийнхан аварсан байна. Үүний дараа халим тэдэн рүү дөхөж ирээд завийг сүүлээрээ зөөлөн цохиж, нэг цагийн турш уснаас үсрэн гарч “бүжиглэсэн” гэнэ. “Халим бидэнд талархлаа илэрхийлснийг мэдэрсэн. Тэрнийг харахад миний нүднээс нулимс гарч байсан. Тэр амьтныг аварсандаа тун баяртай байна” хэмээн аврагчдын нэг Майкл Фишер ярьжээ.