ОХУ-ын Ерөнхийлөгч Архины эсрэг хуулийн өөрчлөлтийг баталжээ. 2013 оны эхний өдрөөс мөрдөх уг хуульд шар айргийг спиртийн агууламж өндөртэй ундаанд багтаажээ.
Ингэснээр энэ төрлийн ундааг гудамж талбайд зарахыг хориглож байгаа юм.
Тэрхүү хуулиар 0.5 хувиас дээш спирт агуулсан хоол хүнсний бүтээгдэхүүн (тараг, аарц, квас г.м) болон ундааг гудамж талбайд болон нийтийн тээврийн газарт жижиглэнгээр худалдаалахыг хориглохоор болсон байна.