БНХАУ-ын Шинжаан Уйгарын ӨЗО-нд бослого болсны улмаас 18 хүн нас барсан байна. Салан тусгаарлах үзлийг дэмждэг залуус Хотан хотын цагдаагийн хэсэг рүү дайрч үймээн дэгдээсэн хэмээн эрх баригчид мэдэгджээ.
Харин ХБНГУ-д төвтэй Бүх уйгарын Конгрессын тө лөөлөгчид тайван жагсаал хийж байсан хүмүүс рүү цаг даа нар гал нээсэн хэмээн үзэж буй юм. Болсон явдлыг нүдээр үзсэн хүмүүсийн хэлж буйгаар цагдаа нар 14 хүнийг бороохойгоор цохиж амь насыг нь хөнөөсөн байна.
Үймээний үеэр 70 га руй салан тусгаарлагчийг баривчилсан аж. Одоогоос хоёр жилийн өмнө Шин жаанд уйгар, хятадуудын хоо ронд мөргөлдөөн болсон билээ.