Японы Сикоку, Хоншю аралд хар салхи дэгдсэний улмаас 96 хүн бэртэж гэмтсэн тухай АР дамжуулав. Тус улсын Ус цаг уурын газрын мэдэгдсэнээр 55 м/сек-ийн хурдтай “Ма-он” хар салхи Токиог чиглэж байгаа гэнэ.
Хар салхины үеэр ширүүн бороо орсны улмаас үер болж, хөрс гулгасан байна. Коти мужид орсон хур тунадасны хэмжээ 1100 мм-д хүрсэн нь ердийнхөөс хоёр дахин их байгаа юм. Мөн Миэ, Аити мужид бороо үргэлжлэн орсоор байна.
Японы төв болон зүүн өмнөд мужуудад зам харилцаа саатаж, галт тэрэг, онгоцны нислэгийн хуваарьт өөрчлөлт оржээ.