Японы Окинава муж болон Дайто аралд хүчтэй хар салхи болж магадгүй хэмээн тус улсын цаг уурын агентлаг анхааруулсан байна. Өнгөрсөн ням гаригт “Ма-он” хэмээх хар салхи Дайто аралд ойртож байгааг цаг уурчид мэдэгдэж байсан бөгөөд салхины хурд 50 м/ сек хүрч байгаа гэнэ.
Болзошгүй байгалийн гамшгаас хамгаалах зорилгоор “Фүкүшима-1” АЦС-д хийж буй засварын ажлыг түргэсгэх арга хэмжээ авснаа ТЕРСО компанийн удирдлага албан ёсоор мэдэгджээ.