“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 09:00 цагаас цахимаар хуралдлаа. Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын онцгой комиссын шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журам, зөвлөмжид заасны дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг ийнхүү цахим хэлбэрээр хурлыг зохион байгуулав.