Йемен улсын Аль-Мукалла хотод орших шоронгоос 40 гаруй хоригдол оргосон тухай АР мэдээлэв. Тэдний дийлэнх нь лалын хэт даврагч бүлэглэлийн гишүүд байжээ.
Өчигдөр өглөө тус шорон руу алан хядах бүлэглэлийнхэн дайрч, үймээн дэгдээсэн бөгөөд хоригдлууд энэ сиймхийг ашиглан зугтсан байна.
Шоронгийн хуягуудын мэдэгдсэнээр оргосон хүмүүсийн хоёр нь шархадсан аж. Тус шоронд халдлага зохион байгуулсан хэргээр хоригдож буй хүн 100 гаруй байсан гэнэ.
Дашрамд хэлэхэд, Йеменд эрх баригчдын эсрэг хөдөлгөөн үргэлжилсээр байгаа бөгөөд олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын хажуугаар гэмт хэрэг гарах нь ихэсчээ.
Х.Гэрэл