ОХУ-д 2012 онд болох Ерөнхийлөгчийн сонгууль, түүнд “Нэгдсэн Орос” намаас Д.Медведев, В.Путин хоёрын хэн нэр дэвших нь хойд хөршийн иргэдийн төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ.
Тус улсын Ерөнхийлөгч Д.Медведев “The Financial Times” сонинд өгсөн ярилцлагадаа энэ талаар ярьжээ. “Ерөнхийлөгчийн сонгуульд В.Путин та хоёр хоёулаа нэрээ дэвшүүлэх үү” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Ийм зүйлд хүрэхгүй байх шалтгаан бий.
Владимир Путин бид хоёр хамтран зүтгэгчид, бас найзууд. Бид хоорондоо өрсөлдвөл сүүлийн жилүүдэд бүтээсэн бүхнээ үгүй хийж мэднэ. Манай улсын хувьд энэ нь сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой” гэсэн байна. Түүнчлэн Ерөнхийлөгчөөр дахин сонгогдвол Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, эдийн засгийг хөгжүүлэхийн тулд тавьсан зорилтуудаа биелүүлэхийн төлөө ажиллана гэж тэрбээр онцлов.
М.Ходорковский хугацаанаасаа ӨмнӨ суллагдах эрхтэй “The Financial Times” сонины сэтгүүлч ЮКОС-ын тэргүүн асан М.Ходорковский болон Их Британийн “Firestone Duncan” фирмтэй хамтран ажиллаж байсан С.Магнитский нарын хэргийн талаар Д.Медведевээс асуусан байна. “С.Магнитскийн үхлийн шалтгааныг тодруулах, түүний үхэлд хэрэв хэн нэгэн буруутай бол олж илрүүлэхээр прокурорын байгууллага ажиллаж байгаа.
Өршөөлийн хуульд хамрагдах, ялыг хөнгөлөх нөхцөл бүрдсэн тохиолдолд М.Ходорковский ч хугацаанаасаа өмнө суллагдах эрхтэй. Гэхдээ М.Ходорковскийг шүүж, гэм бурууг нь тогтоосонд эрх баригчдын оролцоо байгаагүй” гэжээ. Дээрх хүмүүст холбогдох хэргийг Прокурорын газар, хүчний байгууллагууд шалгаж, шүүж, шийдвэр гаргаж байгаа гэж Д.Медведев хэлсэн аж. Түүнчлэн Сири, Ливид болж буй эсэргүүцлийн хөдөлгөөний талаар тэрбээр өөрийн байрь сууриа илэрхийлэв.
Тухайлбал, Сирийн иргэд амарг үй сонголтын өмнө байгаа, эрх баригчид нь хэцүү байдалд орсон гэж Д.Медведев үзэж байна. Үүний зэрэгцээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс Сирийн эрх баригчдад авсан хориг арга хэмжээг ОХУ дэмжихгүй гэжээ.
АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар тэрбээр хэлэхдээ “Барак Обама Төрийн тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдоосой гэж хүсэж байна” гэв.