2021 оны 11-р сарын 15-наас ирэх оны 3-р сарын 15 хүртэлх хугацаанд Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн автозамыг түр нээх болсон талаар ЗТХЯ-аас мэдээллээ.
Замын ажлын үйл явц:
I багц буюу баруун аймаг руу салах уулзвараас хар модот давааны ар хүртэлх 37.28 км автозамын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй ажлын гүйцэтгэл 95, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 62.48 хувьтай байна.
II багц буюу хар модот давааны араас урьхан хүртэл 45.5км хатуу хучилттай авто замын Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нь 18.5, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хийж байгаа нь 36.73 хувийн гүйцэтгэлтэй,
III багц буюу урьханаас сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж буй авто замын ажил 97, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 34.35 хувьтай байна.
IV багц буюу Сүмбэрийн уулзвараас цайдмын хөндий хүртэлх 45.08км автозамын ажлын Азийн хөгжлийн банкны зээлийнх 8.26, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зээлийнх 30.64 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол
V багц буюу Цайдмын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 28.84км замын Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа нь 99, Европын сэргээн босголт, хөгжлийн банкных 43.33 хувьтай хэрэгжиж байна.
ЗТХ-ийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компани ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол гэрээг цаашид сунгахгүй. Зохих ёсны торгуулийг төлүүлнэ гэдгийг анхаарууллаа.