Йеменийн Ерөнхийлөгч Али Абдулла Салех өнгөрсөн баасан гаригийн орой ард түмэндээ хан дан мэдэгдэл хийснийг тус улсын төв телевиз дамжуул жээ. Ерөнхийлөгчийг үг хэлж байх үеэр буудалцаан болж, тэрбээр шархадсан байна. “Аль-Жазира” телевизийн мэдээлж буйгаар Али Абдулла Салех хөнгөн шархадсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэх чадвартай байгаа гэнэ. Харин сөрөг хүчнийхэн энэ явдлын дараа Ерөнхийлөгч шархаа даалгүй нас барсан хэмээн мэдэгдэв. “Аль-Арабиа” агентлаг “Буудалцааны үеэр долоон хүн нас барсан” гэжээ. Өнгөрсөн сарын эхээр тус улсад эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн даамжирч, иргэний дайн болон хувирахад бэлэн байгааг ажиглагчид онцолсон байна. Үүний зэрэгцээ Али Абдулла Салех огцрох бодолгүй байгаагаа удаа дараа мэдэгдэж буй нь байдлыг улам хурцатгаж байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчнийхний цэргүүд Салехын өргөөг бөмбөгдсөн билээ.