Даваа гарагийн оройноос эхлэн Facebook нийгмийн сүлжээ болон Instagram, WhatsApp зэрэг түүний зарим хавсралтууд бараг долоон цагийн турш тасалджээ. Урьдчилсан мэдээллээр програм хангамжийг шинэчлэхэд гарсан алдаанаас болжээ.
Онлайн үйлчилгээнүүдийн тогтвортой ажиллагааг хянадаг Downdetector байгууллагын мэдээлж буйгаар Facebook-ийн тасалдалтай холбоотой 10.6 сая орчим гомдлыг дэлхийн олон орны хэрэглэгчдээс хүлээж авчээ.
Үүний улмаас Facebook-ийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг 6.8 тэрбум долларын алдагдал хүлээлээ гэж Forbes мэдээлсэн байна.
Үүнээс гадна өнгөрсөн ням гарагт тус компанийн нэрээ нууцалсан ажилтан Facebook-ийг орлогоо өсгөхийн тулд худал хуурмаг мэдээлэл ашигладаг талаар хэвлэлд ярьсан нь дуулиан дэгдээж Facebook-ийн ханш унахад мөн нөлөөлжээ.
Компанийн захирал Марк Цукерберг өнөө өглөө нийт хэрэгдэгчдээс уучлалт хүсэв.