БШУЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Архангай аймагт ажиллах үеэрээ Өлзийт сумын сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцжээ. Ди Ти И Эм Строй ХХК гүйцэтгэж буй бөгөөд 790.1 сая төгрөгийн төсөвтэй гэнэ. ОХУ-аас импортлох өнгөлгөөний тоосгоны тээвэрлэлт удааширсантай холбоотойгоор ажил түр хугацаанд зогссон ч ондоо багтааж ашиглалтанд оруулна хэмээн албаныхан мэдээллээ. Өнөөдрийн байдлаар ажил 50 хувьтай, гадна өнгөлгөөний тоосгон өрлөг, дотор ханын өрлөг хийгдэж байна.