ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын Сочи хотод нэг өдрийн айлчлал хийж буй Туркийн төрийн тэргүүн Режеп Тайип Эрдоантай хэлэлцээ хийсэн тухай Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. 2019 оны эхнээс 2020 оны гуравдугаар сар хүртэл тэд 10 удаа уулзжээ. Энэ удаагийнх урт хугацаагаар завсарласны дараах анхны хэлэлцээ болов. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд Төрийн тэргүүн нар харилцаа холбоогоо таслаагүй, байнга утсаар санал бодлоо солилцож, өнгөрсөн гуравдугаар сард Туркийн Мерси мужийн атомын цахилгаан “Аккую” станцын эрчим хүчний гуравдугаар блокийн барилгын ажлыг эхлүүлэх ёслолд цахимаар оролцжээ.
Энэ удаагийн хэлэлцээний үеэр В.Путин, Режеп Тайип Эрдоан нар худалдаа, эдийн засгийн түншлэл, Сири, Ливи, Афганистан болон Өвөр Кавказын байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөснийг Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.