Эквадорын баруун нутгийн Гуаяс мужийн шоронд зэвсэглэсэн хоригдлуудын хооронд мөргөлдөөн гарсны улмаас 24 хүний амь эрсдэж, 42 нь шархаджээ. Буу, хутга, тэсрэх бөмбөгөөр зэвсэглэсэн хоригдлуудын үүсгэсэн эмх замбараагүй байдал намжсаныг “Associated press” агентлаг уламжилсан байна. Өнгөрсөн хоёрдугаар сард гурван шоронд ийм хэрэг гарч, 79 хоригдол амиа алдсан юм. Тус улсын Ерөнхийлөгч Гильермо Лассо өнгөрсөн долдугаар сард хорих газруудад онц байдал зарлажээ.