Япон улсад өнгөрсөн гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамийн улмаас үйл ажиллагаанд нь хүндрэл учраад буй “Фүкүшима-1” АЦС-ын дөрөвдүгээр блокт дэлбэрэлт болсон тухай АР мэдээлжээ.
Тус блок дахь цацраг идэвхт бодисыг цэвэрлэж байсан бульдозер газарт байгаа хийтэй бортгыг хөдөлгөснөөс дэлбэрэлт үүс сэн байж болзошгүй гэж мэр гэжилтнүүд үзэж байна.
АЦС-ын оператор ТЕРСО компа нийн мэдэгдсэнээр ослын үеэр хүн гэмтэж бэртээгүй гэнэ. Харин станцын ойр орчим дахь цацрагийн хэмжээг тогтоох шаардлагатай байгаа аж.
Дашрамд хэлэхэд, “Фүкүшима-1”-ийн нэг, хоёр, гуравдугаар блокт цөмийн түлш асгарсан билээ. Одоогийн байдлаар станцын реакторуудыг усаар хөргөж байгаа юм.
Х.Чимэг