Архангайд аймагт ЕБС-ийн 33 сургууль, 36 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж 2714 багш ажилтнууд ажиллаж буй. Аймгийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2 жил тутамд болдог . Энэ удаагийн зөвлөгөөн цар тахалтай холбоотойгоор танхим, цахим хосолсон байдлаар цэцэрлэг сургуулийн удирдах ажилтан, багш нар оролцож салбарынхаа суурь асуудлыг сайд, яамны ажилтнуудад уламжилсан, ажил хэрэгч уулзалт боллоо.
Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан "Монгол төрийн бодлогын цөм нь боловсрол, багш хоёр байх ёстой" гэсэн бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилийн онцлог, боловсролын шинэчлэл сэвдээр илтгэл тавьжээ. Аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгах цогц төлөвлөгөөний дагуу 23-24-ний өдрүүдэд “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын оношлох үнэлгээ”-г зохион байгуулж, үнэлгээнд ерөнхий боловсролын 24 сургуулийн 2-12-р ангийн 8319 сурагч тэдгээрийн эцэг эхчүүд хамрагдсан байна.