Пальма арал дээр (Канарын арлууд, Испани) галт уул дэлбэрсний улмаас Францад энэ амралтын өдрүүдээр хүчиллэг бороо орж болзошгүйг талаар BFMTV телевизийн сувгийн цаг уурын шинжээч Кристоф Персонс мэдэгджээ.
Цаг уур судлаачийн мэдээлснээр Пальма арал дээрх галт уул лавын урсгалаас гадна агаар мандалд их хэмжээний хүхрийн исэл ялгаруулж байгаа аж. Галт уул дэлбэрсний улмаас хүхэр агуулсан бүхэл бүтэн үүл үүссэн бөгөөд энэ нь доогуурх нутаг дэвсгэрт хүчиллэг бороо оруулж болзошгүй юм.
"Энэ галт уул нь өдөрт хэд хэдэн тонн хүхэр ялгаруулж байна ... Тэгээд энэ хүхрийн исэл аажмаар Францад хүрнэ. Энэ нь таагүй үр дагавартай юм. Учир нь хүхэр усны ууртай урвалд орохоор хүхрийн хүчил бий болж хүчиллэг бороо оруулдаг. Ийм бороо Францын ойролцоо хэдийнээ орж байгаа бөгөөд энэ амралтын өдрүүдээр бидний дээрээс орох нь гарцаагүй" гэж Персон хэлжээ.
Өнгөрсөн ням гарагт Пальма арал дээр Эль Пасо хотын уулын нуруунд гал уулын дэлбэрэлт эхэлсэн юм. Өмнө нь Испанийн Үндэсний газарзүйн хүрээлэн Палма арал дээр газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдэж, долоо хоногт 25 мянга гаруй удаа газар хөдлөлт болсныг тэмдэглэжээ.
Гал уул дэлбэрсний улмаас 6 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж, зуу гаруй байшин эвдэрч сүйдсэн байна.
Хамгийн сүүлд Палма дээр 1971 онд Тенегиа галт уул дэлбэрч байжээ