Суданд төрийн эргэлт хийх гэсэн хошууч генерал Абдул-Баки Хасан Османыг баривчилснаа тус улсын Аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлөөс мэдэгд- жээ. Түүнээс гадна цэргийн янз бүрийн цолтой 22 офицер, олон бага дарга, алба хаагч нарыг баривчилсан байна. Тус зөв- лөлийнхөн яаралтай хуралдаан зохион байгуулж, төрийн эргэлт хийх оролд- логыг таслан зогсоосны дараах аюулгүй байдлын асуудлуудыг хэлэлцэв. Уг хуралдааныг Суданы Бүрэн эрхт зөвлөлийндарга Абдель Фаттах Аль-Бурхан даргалан явуулжээ.
“Засгийн эрхийг булаан авч, шилжил- тийн үеийг тогтворгүй болгохын тулд төрийн эргэлт хийхийг завдсаныг эхний шатны мөрдөн шалгалтаар тогтоосон” гэж Суданы Батлан хамгаалахын сайд Ясин Ибрахим Ясин мэдэгдсэн байна. Тус улсын Ерөнхийлөгч асан Омара аль-Баширын Засгийн газартай холбоотой цэргийнхэн төрийн эргэлт хийхийг оролдсоныг Ерөн- хий сайд Абдалла Хамдок хэлжээ.