“Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд хүн төрөлхтөн зургаан том саадыг даван туулах ёстой” гэж НҮБ-ын Ерөнхий
нарийн бичгийн дарга Антониу Гутерриш Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы өндөр түвшний долоо хоногийг нээж үг хэлэхдээ мэдэгдэв.
Эв нэгдэлгүй байгааг тэрбээр эхний саадаар нэрлэжээ. Палестин, Израилын хооронд, Афганистан, Йемен, Ливи, Мьянмар, Сири болон дэлхийн бусад хэсэгт болж буй мөргөлдөөнийг зогсоохыг тэрбээр уриалав. “Цэргийн эргэлт хийдэг боллоо. Олон улсын хамтын нийгэмлэг дотроо эв нэгдэлгүй нь асуудлыг шийдэхэд тус болохгүй байна” гэж тэрбээр хэлжээ. Түүгээр зогсохгүй, дэлхийд тэргүүлэгч хоёр гүрний өрсөлдөөн буй нөхцөлд эдийн засгийн ноцтой сорилтуудыг даван туулах боломжгүй болгож байгааг тэмдэглэв.
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр дахь том саадаар нэрлэлээ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын Ерөнхий конвенцод оролцогч талуудын 26 дугаар бага хурал амжилттай болох нөхцөл бүрдүүлэхийг тэрбээр уриалжээ. Тус хурал ирэх арваннэгдүгээр сард Шотландын Глазго хотод болно. Дэлхийн агаарын температур нэмэгдсэний уршгийг арилгах, санхүүжилтийг нэмэх, дасан зохицох хөтөлбөрүүд боловсруулах зэргээр илүү том зорилтыг улс орнууд өмнөө тавих ёстой гэж А.Гутерриш үзэж байна.
Коронавирусийн эсрэг вакцин хуваарилах зэрэг асуудлаар улс орнуудын дунд тэгш бус байдал үүссэнийг тэрбээр дэлхийн хэмжээний гурав дахь асуудал гэв. “Чинээлэг орнууд энэ оны эцэс гэхэд цар тахлын өмнөх өсөлтийн үзүүлэлтүүддээ хүрч магадгүй. Гэтэл бага орлоготой улсууд олон жил цар тахлын нөлөөнд байж болзошгүй” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онцлов. Жендерийн асуудлыг тэрбээр дараагийн бэрхшээлээр нэрлэжээ.
Дэлхийн цахим сүлжээнд эрх тэгш нэвтрэх боломжгүй байдлыг А.Гутерриш тав дахь саад гэв. “Хүн төрөлхтөний тал нь интернэтэд хол- богдох боломжгүй байна. Бид 2030 он гэхэд бүх хүнийг цахим ертөнцөд холбох ёстой” гэж тэрбээр хэлэв. Үе үеийнхэн хоорондын санал зөрөлдөөнийг жагсаалтын төгсгөлд дурджээ. “Манай гаргийн 1.8 тэрбум залуу хүний боломжийг өргөжүүлэхийн тулд боловсрол олгох хэлбэрийг өөрчлөх асуудлаар дээд хэмжээний уулзалтуудын хүрээнд бага хурал зохион бай- гуулахаар төлөвлөж байна” гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга тэмдэглэв.
“ХЯТАД УЛС ЯМАР Ч ТОХИОЛДОЛД БУСАД УЛСАД ХАЛДАЖ, НОЁРХЛОО ТОГТООХЫГ ОРОЛДОХГҮЙ”
“Хятад улс ямар ч тохиолдолд бусад улсад халдаж, ноёрхлоо тогтоохыг оролдохгүй” гэж тус улсын дарга Си Зиньпин НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы улс төрийнерөнхий санал шүүмжлэлийн үеэр үг хэлэхдээ мэдэгджээ. “Хятадын ард түмэн ямагт энх тай- ван, эв найрамдлыг эрэлхийлж, тэмүүлж ирсэн” гэж тэрбээр хэлсэн байна. “БНХАУ нь дэлхийн энх тайван, бүх нийтийн хөгжлийн өмөг тү- шиг, олон улсын дэг журмыг хамгаалагч, ний- тийн сайн сайхны эх сурвалж байсаар ирсэн. Хятад улс хөгжлөөрөө дамжуулан дэлхий ний- тэд шинэ боломж олгосоор байх болно” гэж Си Зиньпин хэлжээ.
Ж.БАЙДЕН: ИРЭХ АРВАН ЖИЛД СОРИЛТЫГ ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХААС ХҮН ТӨРӨЛХТНИЙ ИРЭЭДҮЙ БҮХЭЛДЭЭ ШАЛТГААЛНА
Ирэх арван жилд уур амьсгалын өөрчлөлт, шинэ төрлийн коронавирусийн цар тахал болон бусад сорилтыг хэрхэн даван туулахаас хүн төрөлхтний ирээдүй бүхэлдээ шалтгаална гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы улс төрийн ерөнхий санал шүүмжлэлийн үеэр үг хэлэхдээ мэдэгдэв. “Дэлхийн хамтын нийгэмлэгийн хувьд бидэнд хойшлуулах аргагүй бөгөөд хэзээ хэзээгүй нүүрлэх хямралын сацуу асар их боломжууд нээгдэж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ.
АНУ өнгөрсөн үеийн дайнаас өнөөгийн, тэр дундаа кибер аюулгүй байдал, хүний эрх, терроризмын орчин үеийн хэлбэртэй тэмцэхэд анхаарлаа хандуулж байгааг Ж.Байден хэллээ. “Афганистанд 20 жил үргэлжил- сэн мөргөлдөөнийг бид дуусгалаа. Эл эцэс төгсгөлгүй дайны үеийг дуусгаснаар бид хөгжлийн зорилгод хүчээ дайчлан, ардчиллыг шинэ- чилж, хамгаалах шинэ эрин үеийг эхлүүлж байна” гэж тэрбээр дурдав.
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ Энэтхэгийн болон, Номхон далайн бүс нутгийг анхааралдаа авч, НАТО болон Европын Холбооны холбоотнуудтайгаа харилцаагаа сэргээхээ мэ-дэгдлээ. Мөн АНУ-ын өнөөгийн засаг захиргаа зэвсэгт хүчнээ олон улсын тавцанд зөвхөн нэн шаардлагатай тохиолдолд ашиглахыг тэрбээр батлан хэлжээ.
ТАЛИБУУД ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ
“Талибан” хөдөлгөөний төлөөлөгчид Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтэйгээ НҮБ-д илэрхийлснийг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик мэдээлэв. “Афганистаны исламын эмирт улс” гэж гарчигласан захидлыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ сарын 20-нд хүлээн авчээ. “Талибан”-ы удирдагчдын комиссын дарга Амир Хан Моттаки Гадаад хэргийн сайдын хувиар гарын үсэг зурсан уг захидалд талибууд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцох хүсэлтэйгээ тэмдэглэсэн байна.
Уг баримт бичигтээ талибуудыг засгийн эрхэнд гарахаас өмнө Афганистаны Ерөнхий- лөгч байсан Ашраф Гани албан тушаалаасаа ог- цорч, Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөгдөхөө больсныг дурджээ. Мөн тус улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Афганистаныг төлөөлөхөө больж, түүний оронд Мохаммад Сохаил Шахиныг шинэ байнгын төлөөлөгчөөр дэвшүүлж байгааг уламжилсан байна.
Үүний өмнө энэ сарын 15-нд НҮБ-ын Ерөн- хий нарийн бичгийн дарга Афганистаны байн- гын төлөөлөгчийн газраас Ерөнхий ассамб- лейд оролцох төлөөлөгчдийн жагсаалт бүхий захидал хүлээн авчээ. Уг захидалд НҮБ-д суу- гаа Афганистаны төлөөлөгч Гулам Исхакзайд гарын үсэг зурсан байна. Энэ хоёр захидлыг Нарийн бичгийн дарга нарын газарт болон Ерөнхий ассамблейн даргын албатай зөв- лөлдсөний дараа Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганы магадлан итгэмжлэх хорооны гишүүдэд илгээжээ.