Нью-Йорк хотноо болж буй НҮБ -ын Ерөнхий Ассамблейд оролцохоор хүрэлцэн ирсэн Бразиийн Ерөнхийлөгч Жаир Болсонаруг тус хотын нэгэн ресторанд оруулаагүй тухай “Reuters” мэдээлэв.
Хотод мөрдөгдөж буй ариун цэврийн дүрмийн дагуу иргэд хаалттай газар, түүний дотор нийтийн хоолны газруудаар үйлчлүүлэхдээ COVID-19-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан баримтыг үзүүлэх ёстой аж. Үүнтэй холбогдуулан вакцин хийлгээгүй Бразилийн удирдагч гудамжинд хооллохоос өөр аргагүй болжээ.
Ерөнхийлөгчтэй хамт тус улсын Эрүүл мэндийн сайд Марсело Кэйрога, Аялал жуулчлалын сайд Жилсон Мачаду Нето болон бусад албаны хүмүүс дагалдаж явсан байна.
Вакцинжуулалтад хамрагдаагүйгээ Болсонару өөрийнх нь дархлааны систем коронавирусийг эсэргүүцэх хангалттай хүч чадалтай гэж тайлбарлажээ