Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны ээж, зураач Шарлотт Жонсон-Уолл 79 насандаа таалал төгсчээ. Энэ тухай “The Telegraph” сонин цахим хуудсаараа дамжуулан талийгаачийн гэр бүлийн мэдэгдлээс иш татан мэдээлсэн байна.
Британийн Ерөнхий сайд айлын дөрвөн хүүхдийн хамгийн том нь бөгөөд түүнийг 15 настай байхад буюу 1979 онд эцэг эх нь гэр бүлээ цуцлуулжээ. 10 жилийн дараа Жонсоны ээж Америкийн түүхч, эрдэмтэн Николас Уалтай гэрлэсэн байна. Тэд хамтдаа АНУ-д амьдарч байгаад нөхрөө нас барахад Шарлота эх орондоо эргэн иржээ.
Шарлотта бага наснаасаа л уран зураг сонирхож, дараа нь энэ чиглэлээр мэргэжил эзэмшин, ихээхэн алдаршсан байна. Дөнгөж 40 насанд нь түүнд Паркинсоны өвчин (чичирэх салгалах өвчин) оношлоглсон ч тэрбээр зургаа зурсаар байжээ.
Түүний уран бүтээлийн үзэсгэлэн АНУ, Их Британид тогтмол зохион байгуулагддаг бөгөөд тэрээр хөрөг зураач гэдгээрээ алдартай юм.
Их Британийн засгийн газрын тэргүүн ээжийгээ гэр бүлийнхээ "маргаашгүй эрх мэдэлтэн" гэж ярьдаг байв.
.Шарлотт Жонсон-Уоллын үхлийн шалтгааны талаар мэдээлэл гараагүй байгаа ч эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэрбээр зуурдаар нас баржээ.