Вьетнамын Камау хотын оршин суугч 28 настай оршин суугч Ле Ван Триг COVID-19-ийн халдварыг найман хүнд тараасан гэж тус хотын шүүх үзэн таван жилийн хорих ял оноожээ. Энэ тухай орон нутгийн “Туйоче” сонин мэдээлснийг Interfax уламжлав. Долдугаар сарын эхээр Ле Ван Три мотоциклоор Хо Ши Мин хотоос Каму мужид ирсэн бөгөөд тэнд очсоныхоо дараа аяллынхаа талаар худал мэдээлэл өгснөөс гандна өөрийгөө тусгаарлаагүй байна. Тухайн үед Каму муж бусад бүс нутгаас ирсэн бүх хүмүүст 21 хоног заавал тусгаарлах шаардлага тавьж байжээ.
Дараа нь Ле Ван Тригийн коронавирусийн шинжилгээ эерэг гарч, гэр бүлийн гишүүд нь болон уулзаж байсан нийгмийн ажилтан халдвар авсан нь тогтоогджээ. Тус сонинд бичсэнээр тэдгээр хүмүүсийн нэг нь халдварын улмаас нас барсан байна.
Буруутан этгээдэд хорих ялаас гадна 880 долларын торгууль ногдуулжээ