“Талибан” хөдөлгөөний байгуулсан Афганистаны шинэ Засгийн газрын ихэнх гишүүд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хогиг арга хэмжээнд байдаг тухай “The Hindustan Times” мэдээлэв.
Тухайлбал, хориг арга хэмжээний жагсаалтад тус Засгийн газрын тэргүүн Мохаммад Хасан Ахунд, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч мулла Абдул Гани Барадар нар оржээ. Афганистаны Дотоод хэргийн шинэ сайд Сиражуддин Хаккани АНУ-цын Холбооны мөрдөх товчоо олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад байдаг бөгөөд АНУ түүний талаарх мэдээлэлд 5 сая доллар амласан байна. Мөн Афганистаны тагнуулын албыг толгойлох мулла Абдул Хак Васикийн эсрэг хориг арга хэмжээ хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Мэдээллийн сайдаар томилогдсон мулла Хайрулла Хайрхва нь Америкийн Гуантанамо дахь шоронд хоригдож байсан хүн юм.
Шинэ засгийн газрын олон гишүүд 1990 -ээд онд Афганистаныг Талибанууд удирдаж байх үед өндөр албан тушаал хашиж байсныг уг хэвлэл бас тэмдэглэжээ.
НҮБ -ын хориг арга хэмжээнд хөрөнгө мөнгийг нь царцаах битүүмжлэх, гадаадад зорчихыг хориглох зэрэг орно. Афганистаны шинээр байгуулагдсан Засгийн газрын 15 гишүүн өмнө нь хилийн чанадад Афганистаны асуудлыг шийдвэрлэх хэлэлцээрт оролцохын тулд хориг арга хэмжээнээс чөлөөлөгдөж байжээ. 9 -р сарын 21 -нд НҮБ -ын Аюулгүйн Зөвлөл зарим талибанчуудыг хязгаарлах арга хэмжээнээс зайлсхийж болзошгүй гэж үзэн тусгай дэглэмийг сунгах асуудлаар хуралдахаар зэхэж байна.