Израилын төрийн эрх бүхий албан тушаалтнууд Палестины Ерөнхийлөгчтэй Рамалла хотод сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа хэлэлцээ хийв. Израилын Ерөнхий сайд Нафтали Беннет АНУ-д айлчлаад ирмэгц ийм уулзалт болсон нь ажиглагчдын анхаарлыг татаж байна. Улс төрийн яриа бус, аюулгүй байдлын асуудлаарх зохицуулалтын хэлэлцээ байсныг Израилын Засгийн газраас мэдэгдсэн ч Палестины ХАМАС хөдөлгөөн “Ар хударга руу хийсэн цохилт” хэмээжээ.
Тодруулбал, Израилийн Батлан хамгаалахын сайд Бени Ганц Палестины удирдагч Махмуд Аббастай уулзсан аж. Тэд Израилын төлөвлөсний дагуу Палестины эдийн засгийг бэхжүүлэх алхмуудыг хэлэлцжээ. Мөн Баруун эрэг болон Газын зурвасын аюулгүй байдлын сэдвийг хөндсөн гэнэ. Уулзалтад Израилын БХЯ-ны Палестины нутаг дэвсгэрт Засгийн газраас явуулж буй үйл ажиллагааг зохицуулдаг тусгай ангийн тэргүүн, хошууч генерал Гасан Альян, Палестины Иргэний хэрэг эрхэлсэн сайд Хусейн аш-Шейх, Тагнуулын газрын дарга Мажид Фараж оролцсон аж.