Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2,414 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 618, орон нутагт 1796 тохиолдол бүртгэгдлээ. Мөн хугацаанд 2332 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Харин коронавируст халдварын улмаас 41-60 гаруй насны 3 хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 924 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 13033 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 15832 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 7988
- Хүндэвтэр- 3786
- Хүнд – 1072
- Маш хүнд - 200 хүн байна.