Вакцины нөөц хангалттай, нийт 5 сая 730 мянган вакцин татан авсан, гурав дахь тунг хийлээ гэхэд вакцины хомстол үүсэхгүй гэдгийг С.Энхболд сайд мэдээллээ.
Тэрбээр, "Манай улсад цөөн тооны иргэн Спутник V вакцин хийлгэсэн. Энэ вакцинтай холбоотой судалгаа бага байгаа учир иргэд гурав дахь тунгаа Астразенека, Файзер вакцинаас сонгон хийлгэх боломжтой. Нэмж хэлэхэд, халдвар авсан иргэд гурав дахь тунг хийлгэхгүй" гэлээ.
Монгол Улсад хийгдсэн коронавирусийн эсрэг вакцинууд 20-59 насныханд 90%, 60-аас дээш насныханд 86%-ийн эсрэг бие үүсгэсэн байна гэсэн судалгаа гарчээ.