ЭМЯ-аас коронавирусийн эсрэг сүргийн дархлааны талаарх нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, I тунд хамрагдсан иргэн 33 хувь, II тунд хамрагдсан иргэдэд 72 хувийн дархлаа тогтсон гэнэ. Мөн вакцины II тунд хамрагдсан иргэдэд 91.78 хувийн дархлаа тогтсон талаар албаныхан мэдээллээ. Тухайлбал,
- 20-29 настай - 95 хувь,
- 30-39 настай - 90.5 хувь,
- 40-49 настай - 95 хувь,
- 50-59 настай - 91.9 хувь,
- 60-аас дээш настай иргэдэд - 86.5 хувийн дархлаа тогтосон гэх судалгааны дүн гарчээ.