Пүрэв гарагт /2021.08.26/ Кабул хотын нисэх онгоцны буудлыг орчим хүчтэй дэлбэрэлт болсны улмаас нийт 100 гаруй хүн амь үрэгджээ. Wall Street Journal сонины мэдээлж буйгаар эл халдлагын хариуцлагыг “Исламын Улс” бүлэглэл хүлээжээ.
Эхний дэлбэрэлт гадаадын иргэд цугларсан “Baron” зочид буудалд болсон бөгөөд халдлагыг амиа золиослогч үйлдсэн байна. Дараагийнх нь тэсрэх бөмбөг суурьлуулсан автомашин дэлбэрчээ.
Халдлагад өртсөн хохирогчдын 13 нь АНУ-ын цэргийнхэн байжээ.
Цагаан ордны үзэж буйгаар халдлагыг “Вилаят Хорасан” (“Исламын улс” бүлэглэлийн салбар) үйлджээ.
Эл өдөр Кабул хотод нийт зургаан дэлбэрэлт болсон бөгөөд Талинбачуудын мэдэгдэж буйгаар бусад дөрвөн дэлбэрэлтийг АНУ-ын цэргийнхэн өөрсдийн тоног төхөөмжөө дэлбэлсэн байна.
Наймдугаар сарын 15-ны өдөр Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлснээр улс орныг бүхэлд нь хяналтдаа авч, 20 жил үргэлжилсэн Афганы дайн төгсгөл болов хэмээн зарласан юм.