Сүүлийн 24 цагийн дотор 2467 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, Улаанбаатар хотод 773, орон нутагт 1691 тохиолдол бүртгэгдлээ.
Харин коронавирусийн халдварын улмаас зургаан иргэн нас барсан харамсалтай мэдээ байна. Уг өвчний улмаас нийтдээ 919 хүн эндлээ.
Мөн хугацаанд 1465 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12106 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12036 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 7123
- Хүндэвтэр- 3813
- Хүнд – 991
- Маш хүнд - 179 хүн байна.