Коронавирус халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэсэн цагдаагийн алба хаагчдаас халдвар илэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ талаар эрүүл мэндийн сайд С.Энхболд дараах тайлбар мэдээллийг өглөө.
Тэрбээр, “АстраЗенека вакцины хоёр тунд хамрагдсан буюу хариу арга хэмжээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид болон онцгой, цагдаагийн алба хаагч нарт нэмэлт гуравдугаар тунг хийж буй. Одоогоор 13 мянга гаруй хүн вакцин хамрагдсан.
Коронавируст халдварын эсрэг вакцины гурав дахь тунг хийлгээд халдвар тархана гэсэн ойлголт байхгүй. Харин эсрэгээгээ эсрэг биеийн титр нэмэгдэж, дархлалын эс нэмэгдэж байгаа гэх судалгааны үр дүнгүүд гарсан. ДЭМБ нэмэлт вакцин буюу гурав дахь тунгийн асуудалд нэлээд нухацтай, хүлээцтэй хандаж байгаад шийдвэр гаргах чигтэй байна. Вакцинжуулалт өндөр хувьтай явж байгаа улс орнууд гурав дахь тунг хийгээд эхэлсэн.
Гурав дахь тунг дан Файзер вакцинаар хийхээр төлөвлөлт хийн татан авалт хийж байна. Эхний ээлжид 65-аас дээш насны 450 мянга орчим иргэнд гурав дахь тунг хийхээр төлөвлөж байгаа. Вакцины гурав дахь тунг төлбөртэй хийх эсэх талаарх шийдвэрийг засгийн газраас хараахан гаргаагүй байна " гэдэг мэдээлэл өглөө.