Сүүлийн 24 цагт 2433 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлд 850, орон нутагт 1552 тохиолдол бүртгэгдлээ. Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны зургаан хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Уг өвчний улмаас нийт 913 хүн эндлээ. Мөн хугацаанд 1479 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11000 гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10559 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 6772
- Хүндэвтэр- 3686
- Хүнд – 947
- Маш хүнд - 187 хүн байна