Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын явуулын хоёр, суурин 45 цэг 09:00-17:00 цагт ажиллана.
Эдгээр цэгт 59 багийн 397 эмч, ажилтан ажиллаж, 5,058 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины I тунд 721, II тунд 2,589, III тунд 3,235 хамрагдсанаар нийт 6,545 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 73.8, II тунгийн хамралт 68.5 хувь байна.
Мөн зорилтот бүлгийн буюу 2,576 жирэмсэн эх, 12-15 насны 51,179, 16-17 насны 21,995 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Өнөөдөр дараах дархлаажуулалтын цэгүүд ажиллана: