Сент-Луис дахь Вашингтоны Их Сургуулийн Анагаахын сургуулийн эрдэмтэд COVID-19-ийн одоогийн илэрсэн буй хувилбартай тэмцэх эсрэг биетийг илрүүлжээ.
Тус Их сургуулийн цахим хуудаст бичсэнээр шинжээчид вирусийг эсэргүүцэх хамгийн үр дүнтэй 9 жижиг хэсгийг сонгож мэрэгч амьтад дээр туршиж үзсэн байна.
SARS2-38 эсрэг биет нь "Альфа", "Бета", "Гамма", "Дельта", "Каппа", "Иота" хувилбарыг эсэргүүцэх чадвартай болох нь тогтоогджээ. Тэдгээр биетүүд коронавирусийн титэм-уургийг эсэд наалдахаас сэргийлж, халдварыг саармагжуулдаг байна.
Шинэ эсрэг биет нь халдвар авсан хүмүүсийг хурдан, найдвартай эмчлэх боломж олгоно гэж эрдэмтэд найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хавсарсан эмчилгээ хийснээр хамгийн сайн үр дүнд хүрч болохыг тэд тэмдэглэжээ.