Афганистаны харилцаа холбооны сайд асан Сайед Ахмад Шах Садаат Германы Лейпциг хотод хүргэлтийн ажил хийж байгаа тухай “Leipziger Volkszeitung” мэдээлжээ.
Садаат өнгөрсөн оны сүүлээр Афганистаныг орхин Герман руу дүрвэсэн байна. Хадгаламж нь дуусахаар ажил хайж эхэлсэн гэж тэрбээр ярьжээ. Хуучин сайдыг орон нутгийн хоол хүргэлтийн үйлчилгээний “Лиферанд” компанид зөөгчөөр ажилд авсан аж. Гэхдээ тэрбээр Европын хамгийн том харилцаа холбооны компани болох Telekom -т ажиллахыг мөрөөддөг гэдгээ хэлжээ.
Хэдхэн хоногийн өмнө Америкийн цэргүүд Афганистанаас гарсны дараа Талибан хөдөлгөөнийхөн тус улсын засгийн эрхийг гартаа авч. хорин жил үргэлжилсэн Афганийн дайн дууссаныг зарласан юм.