Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн хоногт коронавирусээр өвчилсөн 1596 шинэ тохиолдол бүртгэсний 314 нь нийслэлд, 1282 нь орон нутагт байв. Харин таван иргэн эндэж, нийт нас баралт 907 болов. Эдгээр таван иргэн 21-80+ настай бөгөөд бүгд архаг, хууч өвчинтэй байжээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2022 хүн эдгэрсэн бол 11.093 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Эдгээрийн 1716 нь хүүхэд, 326 нь жирэмсэн эмэгтэйчүүд. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 40.287 хүүхэд, 2990 жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвар аваад байна. Халдвар авсан иргэдийн 6332 нь хөнгөн, 3626 нь хүндэвтэр, 944 нь хүнд, 191 нь маш хүнд байна.
Манай улсын нийт хүн амын 68.5 хувь буюу 2.229.595 хүн дархлаажуулалтын нэг, 63.4 хувь буюу 2.062.110 иргэн хоёрдугаар тунд хамрагдсан гэнэ.