Коронавирусийн халдвар авсан хүнийг хумсаар нь таньж болно гэсэн дүгнэлтэд Британийн Арьс судлалын эмч нарын холбооны эрдэмтэд хүрчээ. Энэ тухай “Mirror” мэдээлэв.
Халдвар авсны дараа хүний хумсан дээр мэдэгдэхүйц хөндлөн шугамууд үлдэхээс гадна езоор хэсэгт нь хотгор үүсч болох аж. Өөр нэг шинж тэмдэг бол хумсны доор хавирган сар хэлбэртэй улаан толбо бий болдог. Зарим хүмүүсийн хумсны үзүүрт улбар шар өнгөтэй ч болдог. Үүнээс гадна хумс бүр бүтэн унах тохиолдол гарч болох аж.
Эмч нарын ярьснаар заримдаа халдвар авсан хүний хумс ургахаа больж, 2-3 долоо хоногийн дараа жижиг хонхорхой гарч ирдэг гэнэ. Гэхдээ энэ нь хор хөнөөлгүй бөгөөд эдгэрсний дараа хэсэг хугацаа өнгөрөхөд хумс эргээд ургадаг.