Их Британийн хатан хаан II Елизавета хунтайж Харри болон түүний эхнэр Меган Маркл нарын хааны гэр бүлийн талаар хийсэн мэдэгдлийг гүтгэлэг гэж үзсэн тохиолдолд шүүх хурал төлөвлөхийг туслахууддаа тушаажээ. Энэ тухай Sun ордны эх сурвалжаас иш татан мэдээлэв.
"Ордны дээдчуул “бүх зүйлд хэмжээ хязгаар гэж бий” гэсэн бододлтой байна. Тэд өмгөөлөгч хөлсөлж байгаа бөгөөд хааны гэр бүл рүү дахин давшлахыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Харри, Меган нарт ойлгуулах болно" гэж эх сурвалж хэлжээ.
Одоогоор хааны гэр бүлийн хууль зүйн мэргэжилтнүүд “гүтгэлэг, хувийн нууцтай холбоотой асуудлаар" ажилладаг компаниудтай холбогдож байгаа бөгөөд тус сонинд бичсэнээр, голчлон хунтайж Харригийн 2022 онд хэвлэгдэн гарах дурсамжийн агуулгыг судлах юм байна.
"Хэрэв тэрхүү дурсамжид хааны гэр бүлийн хэн нэгнийг нэрлэн, ямар нэгэн зүйлд шууд буруутгасан бол энэ нь гүтгэлэг, хувийн гэр бүлийн амьдралын халдашгүй эрхийг зөрчсөн болно" гэж эх сурвалж ярьжээ.
Түүнчлэн хааны гэр бүлийн өмгөөлөгчид “Penguin Random House” /хунтайж Харригийн дурсамж номын нэр/ номыг хэвлэн нийтлэгчидтэй холбоо барьж магадгүй гэж тэрээр нэмж хэлсэн байна.
Букингемийн ордон энэ талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Хунтайж Харри, Меган нарын хааны гэр бүлийн бусад гишүүдтэй харьцах харилцаа маш хурц хэвээр байна. Суссексийн гүн гүнгийн авхай нар хааны гэр бүлийн ахмад гишүүдийн үүргээсээ татгалзаж, бие даан амьдрахаар болсноо гэнэт зарласан. АНУ –ын Калифорнид мужид нүүж очсоныхоо дараа телевизийн хөтлөгч Опра Уинфрид өгсөн дуулиант ярилцлагадаа хааны гэр бүлийнхэн тэдэнд хайхрамжгүй хандсан, тэр байтугай нэрийг нь дурдаагүй ч нэг нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэж буруутгасан юм.