Мексикт эрэн сурвалжлах сэтгүүлчийг алсан хэрэг гарчээ. Гэмт хэрэг гарахаас өмнө сэтгүүлчийг WhatsApp мессенжерээр заналхийлж байсан тухай “CDP Noticias” сайт мэдээлэв.
Тус хэвлэлийн мэдээлснээр сэтгүүлч, радио хөтлөгч Жакинто Ромеро нь “Oriestereo” FM радио станцад ажиллаж байсан бөгөөд Веракруз мужийн цагдаа нар эрх мэдлээ урвуулан ашигласан, мужийн албан тушаалтнуудын хамаатан садантай холбоотой хэрэг зөрчлийн талаар материал нийтэлснийх нь дараа WhatsApp мессенжерээр дамжуулан заналхийлж эхэлсэн байна.
Хэрэг Веракруз мужийн уулархаг бүсэд болсон байна. Сэтгүүлчийг машинаа жолоодож явахад нь хоёр удаа бууджээ.
Он гарснаас хойш Мексикт сэтгүүлчийн амийг хөнөөсөн тав дахь тохиолдол нь энэ юм.