Сүүлийн 24 цагт 1841 хүнээс халдвар илэрлээ. Тодруулбал, нийслэлд 535, орон нутагт 1305 тохиолдол бүртгэгдлээ.
Харин коронавируст халдварын улмаас 61-80 гаруй насны нэг хүн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Уг өвчний улмаас нийт 892 хүн эндлээ.
Мөн хугацаанд 1591 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 10253 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9768 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
- Хөнгөн – 5813
- Хүндэвтэр- 3406
- Хүнд – 854
- Маш хүнд - 180 хүн байна.