Афганистаны Кандагар хотод Засгийн газрын цэргийн удирдагч байсан дөрвөн хүнийг олон нийтийн өмнө цаазалжээ. Интерфакс агентлагийн мэдээлж буйгаар иргэний дайны “алдартай” оролцогчдыг хөнөөх тушаалыг Талибаны хөдөлгөөний удирдлага өгчээ. Цэргийн удирдагчдыг төв цэнгэлдэх хүрээлэнд дүүжилж хороосон байна. Цаазын ялыг гүйцэтгэлийг олон нийтэд үзүүлэхийн тулд хүмүүсийг талбайд албаар цуглуулсан гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Мөн Талибаны цэргүүдийг хооллохоос татгалзсан эмэгтэйг олон нийтийн өмнө буудан хороожээ.
Өчигдөр Жалалабад хотод эсэргүүцлийн жагсаал болж Талибаны дайчид тэдэн рүү гал нээсэн байна. Одоогийн байдлаар гурван хүн амь үрэгдэж хэлэн арванэ хүн шархаджээ.
Наймдугаар сарын 15-ны өдөр Талибан хөдөлгөөнийхөн Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлснээр улс орныг бүхэлд нь хяналтдаа авч, 20 жил үргэлжилсэн Афганы дайн төгсгөл болов хэмээн зарласан юм.